Увс нуур
-
Увс нуур, Их нууруудын хотгор: Увс нуур нь далайн
төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай
Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх
аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур
нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн,
Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38
гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн
орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд
байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд
бүртгэгдсэн байдаг.
No comments:
Post a Comment