Маргааш 70 бууна
Цэцгэн үүлтэй тэнгэрээс,сувдан цас хаяллаа. Их хотын үдэш
цагаан өнгөнд тусгалаа олж,цаанаа л хүйтэн агаад гунигтай. Оюутны амьдралын 3
сар, тасгим хүйтэн өвлийн улирал миний амьдралд давхцаж таарахын зэрэгцээ
цандсан цонхны цаанаас нутгийн бараа хол,дасаагүй газрын өнгө нь хүртэл нүдэнд
хурц ажээ. Насан багын ухаан үгүй тэнэгхэн үе минь нандин мөчид үлдэж,
амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг олон өнцгөөс харахыг хичээх минь оюутан болсоны
илрэл гэж бодно.Анхандаа цаг гучин минутын нэг пар ерөөсөө явдаггүй байлаа.Багш
яриад л нойр хүрээд,хоцорсон оюутнууд дахин дахин хаалга дугаргаад л..., Яг
ингэж л эхэлсэн нь саяхан санагдана.Заримдаа юм бүхэнд учраа олохгүй багшийн
хатуухан зэмлэлтэй тулгарна.Тэгсэн хэдий ч амьдралын минь дөрөөг мялаасан,ухаарлын
үг байсан нь лавтай.Арван жилд ах эгчийн амнаас л сонсдог байсан эх орны
хишгийг одоо бид авна даа гэж хөөрөлдөж суусан шинэхэн найзуудтайгаа зорилго
нэгдэн алхах юутай сайхан.Оюутан бүрийн чихэнд 70-ын хонх жингэнэж, буух өдрийн
нарыг хүлээнэ. Авах зүйлсийн жагсаалт тоо тоймгүй, бүгд л тэрийг үүнийг авахийг
хүсч байна гэж ярина.Энэ бол бодит үнэн.Үнэн хэрэгтээ оюутнуудад, бидний эцэг
эхчүүдэд энэ мөнгө үнэ цэнэтэй.Сургалтын төлбөрийн зөрүү, байрны хөлс, унааны
мөнгө , хоол хүнс гээд бүхий л хэрэгцээнд нэмэр болж байдаг эх орны хишиг юм
шүү дээ.Өдөр өдрийн нар яг л өнгөөрөө, хоног өдрүүд ээлжлэн солигдоно.Хичээлийн
бие даалтууд ч ар араасаа овоорно.Монгол хэлний найруулга зүйн хичээлийн
даалгавараа хийж дуусгаад нэг л өлсөж ядарсан хүн тасагтаа оройхон орж
ирлээ.Бид тасагтаа 4-үүлээ дулаахан бас саруулхан.Тасгийн маань охин түрүүлж
ирээд хоолоо хийж байлаа.Танай сургуулийн 70 ороо юу гэх асуултаар өөдөөс угтав.
Би: Өнөөдөр уг нь орно л гэж байсан
чимээгүй л байна ш дээ.
гэж хэлэхэд
Д: Шал худлаа,дандаа л маргааш маргааш
л гэдэг юм. гэж ундууцсан аястай хэлэв.Би ч мөн адил дотороо 70 мянгаа хүлээж,
орохгүй болохоор нь дургуй хүрэн цухалзсанаа нуух юун.Удалгүй манайхан бүгд
ирцгээж бид хоолоо идэв.Хоёр давхарын кордороор гүйх хөлийн чимээ дал дал гэх
дууны өнгө жаргалтай бөгөөд аймшигтай
чанга.70 буучихаж 70 буучихаж манайхаан хар л даа 280800 төрийн банк гэсэн
мессеж ирлээ гэх нь давхар давхарт цуурайтав.Хүүхдүүд итгэж ядан битгий тоглоод
бай, нээрээ юмуу, өө үү гэж ханшхиралдана.Байрны дэлгүүрийн өвөө тэр баярт
мөчид таарч,одоо ч өвөө баяжлаадаа маргааш бүгд мөнгөө бариад очихоор гэж баяр
жаргалаа хуваалцана.Эх орны хишиг оюутан бидэнд ийм л их хүлээлт үүсгэж. Радио
телевизийн сургуулийн оюутны 70 орж л дээ. Бид ч одоо тэгвэл манай сургуулийнх удахгүй орох л
юм байна даа гээд жаахан тайвширцгаав.Магадгүй тэр оройг хэзээ ч мартахгүй
байх.Өлсөж ундаасаж, уйлж инээж явсан богинохон хугацаа үргэлжлэлтэй.Харин дахиад 70 мянга өгөх үгүйг мэдэхгүй юм.Ямартай ч
бидэнд ийм л хэрэгтэй гэдгийг оюутан бүрийн харц, хүлээлт өгүүлж байна.Он
гаргаад сурлагийн голч дүнг харж 70 мянгаа өгнө гэвэл авахийн төлөө хичээх
мянга мянган оюутан байгаа гэдэгт би эргэлзэхгүй.Ямар олон хүүхдүүд маргаашийн нарыг хүлээсэн бол? Тэдний нэг нь би. Маргааш 70 бууна.
Маргааш миний дансанд 70 орно.
No comments:
Post a Comment