Monday, November 25, 2013

Д.Нацагдорж Миний нутаг

Д. Нацагдорж: Миний нутаг Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд Хол газараа одсон харгуй дардан замууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар Гөрөөс, араатан авласан урт урт шилvvд Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэрэглээтэй Сайн эрс цугласан байц бэрх газартай Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай Таван зvйлийн тарианы хөрс, шороо, газартай Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар Yр, ач, хvvхдийн vржиж өссөн орон Таван хошуу мал дvvрэн бэлчсэн нутаг Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Алтай, Хянганы завсарт атар баялаг орон Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон) Он онд идээшиж, олон жилд дассан нутаг Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулья Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

No comments:

Post a Comment