Tuesday, December 17, 2013

бурхан мартсан заяа

хувь тавилан

боловсон эрчүүд

та бүхэн ороод сонсон гэдэгт итгэлтэй байна

солонгос дуу

Hezee ch bitii haramsaarai

Eminem-Not Afraid

love the way you

Rihana

Rihanna-Diamonds

Nomin talst-Chamaigaa sahdaa

Monday, December 2, 2013

Номын сангийн фондод интернэт ашиглах нь

i need

Номын санд интернэт хэрхэн ашиглах вэ?

семинар

Номын санд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам

Номын санд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам

бие даалт by chaminchuluun

номын сангийн номзүйн ажилд интернэт ашиглах нь

Номын сангийн ном зүйн ажилд интернэт ашиглах нь

Номын сангийн ном зүйн ажилд интернет ашиглах нь by chamia_0228

номын сангийн фондын байрлал

фондын байрлал by chamia_0228

Wednesday, November 27, 2013

Увс нуур

  1. Увс нуур, Их нууруудын хотгор: Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг.

Увс аймгийн түүх болон газарзүй

Увс (худам монголоор ᠤᠪᠰᠤ ubsu) нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 69585 км² нутагтай.
Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм.

Түүх

1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.
Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.
1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.
Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:
"Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой"
гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.
1957 онд барилгын 3-р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4-р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байна.

Газар зүй

Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Түргэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.
Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачит гэхчлэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймгийн 7 сум ОХУ-тай хиллэдэг.

Увс аймгийн улаан уулын тухай

Чандмань уул сонин олдвортой


Увс аймгийн Улаангом хотын зүүн урд 1110 метр өндөртэй нэгэн уул бий. Түүхийн дурсгалт зүйл олонтой, тахилгатай энэ уулыг Чандмань уул гэх бөгөөд  нутгийн иргэд Улаан-Уул гэдэг гэнэ. Энэ ууланд байдаг хүрэл ба төмрийн үеийн 40 гаруй булшнаас 120 гаруй хүний араг яс олдож байсан тул ийнхүү нэрлэх болсон ажээ. Тэдгээр гавлын яснуудад мэс засал хийсний мөр болох цоорхойнууд байсан гэнэ. Мөн энэ уулын өвөрт гидрокарбонат сульфат, магний, кальцийн найрлагатай рашаан байдаг байна. Үүнийг нутгийнхан элэг, цөсний рашаан хэмээн хэрэглэж заншжээ. Манай улсын хэмжээнд Чандмань нэртэй 10 гаруй уул байдгийн нэг нь энэ бөгөөд үүнтэй холбоотой олон домог ч байдаг ажээ.

Tuesday, November 26, 2013

Фондын семинар

70 маргааш бууна



Маргааш 70 бууна

Цэцгэн үүлтэй тэнгэрээс,сувдан цас хаяллаа. Их хотын үдэш цагаан өнгөнд тусгалаа олж,цаанаа л хүйтэн агаад гунигтай. Оюутны амьдралын 3 сар, тасгим хүйтэн өвлийн улирал миний амьдралд давхцаж таарахын зэрэгцээ цандсан цонхны цаанаас нутгийн бараа хол,дасаагүй газрын өнгө нь хүртэл нүдэнд хурц ажээ. Насан багын ухаан үгүй тэнэгхэн үе минь нандин мөчид үлдэж, амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг олон өнцгөөс харахыг хичээх минь оюутан болсоны илрэл гэж бодно.Анхандаа цаг гучин минутын нэг пар ерөөсөө явдаггүй байлаа.Багш яриад л нойр хүрээд,хоцорсон оюутнууд дахин дахин хаалга дугаргаад л..., Яг ингэж л эхэлсэн нь саяхан санагдана.Заримдаа юм бүхэнд учраа олохгүй багшийн хатуухан зэмлэлтэй тулгарна.Тэгсэн хэдий ч амьдралын минь дөрөөг мялаасан,ухаарлын үг байсан нь лавтай.Арван жилд ах эгчийн амнаас л сонсдог байсан эх орны хишгийг одоо бид авна даа гэж хөөрөлдөж суусан шинэхэн найзуудтайгаа зорилго нэгдэн алхах юутай сайхан.Оюутан бүрийн чихэнд 70-ын хонх жингэнэж, буух өдрийн нарыг хүлээнэ. Авах зүйлсийн жагсаалт тоо тоймгүй, бүгд л тэрийг үүнийг авахийг хүсч байна гэж ярина.Энэ бол бодит үнэн.Үнэн хэрэгтээ оюутнуудад, бидний эцэг эхчүүдэд энэ мөнгө үнэ цэнэтэй.Сургалтын төлбөрийн зөрүү, байрны хөлс, унааны мөнгө , хоол хүнс гээд бүхий л хэрэгцээнд нэмэр болж байдаг эх орны хишиг юм шүү дээ.Өдөр өдрийн нар яг л өнгөөрөө, хоног өдрүүд ээлжлэн солигдоно.Хичээлийн бие даалтууд ч ар араасаа овоорно.Монгол хэлний найруулга зүйн хичээлийн даалгавараа хийж дуусгаад нэг л өлсөж ядарсан хүн тасагтаа оройхон орж ирлээ.Бид тасагтаа 4-үүлээ дулаахан бас саруулхан.Тасгийн маань охин түрүүлж ирээд хоолоо хийж байлаа.Танай сургуулийн 70 ороо юу  гэх асуултаар өөдөөс угтав.
Би: Өнөөдөр уг нь орно л гэж байсан чимээгүй л байна ш дээ.
гэж хэлэхэд

Д: Шал худлаа,дандаа л маргааш маргааш л гэдэг юм. гэж ундууцсан аястай хэлэв.Би ч мөн адил дотороо 70 мянгаа хүлээж, орохгүй болохоор нь дургуй хүрэн цухалзсанаа нуух юун.Удалгүй манайхан бүгд ирцгээж бид хоолоо идэв.Хоёр давхарын кордороор гүйх хөлийн чимээ дал дал гэх дууны өнгө  жаргалтай бөгөөд аймшигтай чанга.70 буучихаж 70 буучихаж манайхаан хар л даа 280800 төрийн банк гэсэн мессеж ирлээ гэх нь давхар давхарт цуурайтав.Хүүхдүүд итгэж ядан битгий тоглоод бай, нээрээ юмуу, өө үү гэж ханшхиралдана.Байрны дэлгүүрийн өвөө тэр баярт мөчид таарч,одоо ч өвөө баяжлаадаа маргааш бүгд мөнгөө бариад очихоор гэж баяр жаргалаа хуваалцана.Эх орны хишиг оюутан бидэнд ийм л их хүлээлт үүсгэж. Радио телевизийн сургуулийн оюутны 70 орж л дээ. Бид ч  одоо тэгвэл манай сургуулийнх удахгүй орох л юм байна даа гээд жаахан тайвширцгаав.Магадгүй тэр оройг хэзээ ч мартахгүй байх.Өлсөж ундаасаж, уйлж инээж явсан богинохон хугацаа  үргэлжлэлтэй.Харин дахиад  70 мянга өгөх үгүйг мэдэхгүй юм.Ямартай ч бидэнд ийм л хэрэгтэй гэдгийг оюутан бүрийн харц, хүлээлт өгүүлж байна.Он гаргаад сурлагийн голч дүнг харж 70 мянгаа өгнө гэвэл авахийн төлөө хичээх мянга мянган оюутан байгаа гэдэгт би эргэлзэхгүй.Ямар  олон хүүхдүүд маргаашийн нарыг хүлээсэн бол? Тэдний нэг нь би. Маргааш 70 бууна. Маргааш миний дансанд  70  орно.

Monday, November 25, 2013

Увсын сумд

Сумд


Увсын сумд

Увс аймгийн түүх соёлын дурсгалт газрууд

Түүх соёлын дурсгалт газрууд

  1. Сагил сум, Ганц харгайтын бичигт хадны зураг
  2. Зүүнхангай сум, Зураагийн улаан хадны зураг
  3. Сагил сум, Зүүн турагийн тэрэм хадны зураг
  4. Сагил сум, Их сарын хадны зураг
  5. Сагил сум, Можоогийн хадны зураг
  6. Давст сум, Мөнгөт Цахирын хадны зураг
  7. Наранбулаг сум, Наранбулагийн хадны зураг
  8. Сагил сум, Үнхэлцэгийн хадны зураг
  9. Давст сум, Тэхтийн давааны хадны зураг
  10. Сагил сум, Хад үзүүрийн хадны зураг
  11. Баруутуруун сум, Хар Цагаан усны хадны зураг
  12. Сагил сум, Цагаан өтөгийн хадны зураг
  13. Өлгий сум, Шар булгийн онцын хадны зураг
  14. Сагил сум, Шовгор хадны зураг
  15. Давст сум, Бор Нурганы/Хүүхдийн овооны/ хүн чулуу
  16. Наранбулаг сум, Жаажаагийн хөтөлийн хүн чулуу
  17. Хяргас сум, Нийчийн амны хүн чулуу
  18. Хяргас сум, Овгор Хяргасын хүн чулуу
  19. Тариалан сум, Халхайтын дэнжийн хүн чулуу
  20. Малчин сум, Хөтөл нуурын Улаан толгойн хүн чулуу
  21. Малчин сум, Баянмандал уулын хүн чулуу
  22. Улаангом хот, Чандмань уулын булш
  23. Бөхмөрөн сум, Ачит нуурын түрэг бичээс
  24. Хяргас сум, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө
  25. Аймгийн музей, Долоодойн түрэг бичээс
  26. Аймгийн музей, Долоодойн хөшөөний уйгар бичээс
  27. Сагил сум, Төмөр цоргын түрэг бичээс
  28. Улаангом сум, Харлаг бэйсийн сүм

М.Цэдэндоржийн морин хуур

 Морин хуур /М.Цэдэндорж/ (1932-1982)
Унаган xөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч xатуужиж сууxдаа

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xолбож яаж дуулаxаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа уярана вэ
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа баясана бэ

Буурал xорвоогийн түүхийг
Буманолны хүслийг
Xолбож яаж дуулахаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Xорвоо гэдэг хоёрхон өнгө
Xар цагаан хосолсон
Xотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий хагацал гэж бий

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xоёрхон чавхдасанд багтааж
Xолбохийн учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй

Ренчин Би хаана төрөө вэ?

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд Зуун түмэн үед монгол хүний идээшсэн Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт Алтан талд татах солонгын долоон өнгөнд Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Б.Ричен Монгол хэл

Монгол хэл

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би

Урьдын бэрх цагт Монгол улсын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэвихиин төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн бадархын шинж нь бүрдсэн өвөгдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндийцээжинд орогч бүгдийг хэвтэрхчадалт
Хагжим мэт яруу баясгалант Мохгол хэл минь

Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэниинэм


Түгшүүрт бэрхийг даван туулсан баатббр түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулхын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл вүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъаст хөвгүүд дүү нар халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадаруулахын бат зориг төгс юутай сайхан

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу биМ

Хайрын шүлэг

Хайрын шүлэг  

Хайрын тэнгэр дор
Хайрын тэнгэр дор чамтайгаа би хоёулахнаа
Харцны чинь ялдам, дууны чинь уярамд сэтгэл минь хөдөлж сууна
Хамаг бүхнээс тэртээ холд одсон мэт

Хоёрхон биений жаргалд умбан ташуурна
Хэлж ярих намуухан гэнэн үгс чинь
Хөгжмийн яруу эгшгээр хачирлан уянгалах мэт
Хүү миний гэгээн сонор зүрхэнд
Хайрын дуу болон үүрд мөнхрөн хоногших юм


Дөлгөөнөөр ширтэх янагийн цайлган харц чинь
Дээгүүр минь гэрэлтэх од мэт гялалзан гэгээрч
Дөмөгхөн биений минь эмзэгхэн төдий хэсэгт
Дурлалын илч болон халуун дөлөөр төөнөх юм

Цэгээхэн хөрстэй булбрайхан зөөлөн биеийг чинь
Цээжин биендээ энхрийлэн тэврэх сайхан
Цалман гараар туяхан бэлхүүсийг чинь орооход
Цусан хөөрөл, сэрэл бүхий л биеийг минь цочооно

Мөнгөн сар гэрэлтэх шөнийн аниргүй ертөнцөд
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд
Миний хүслийн тэнгэр “чиний”-хээ булбарай уруулыг
Мянгантаа шимэн озовч ханахыг үл мэднэ би

Эрхэс тэнгэртээ саран ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа чи бид хоёр, бие биенээ хүсэлцэнэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх эх хорвоогийн хайрын тэнгэр гийгүүлнэ.

Чамайгаа тэврэн зогсоно би
Хүрэшгүй огторгуйн гүн дэх одод мичдийг ширтэн
Хэмжээлшгүй агуу хайрын бурамын жаргалыг амтлан
Салгуун амьдралын нугачаан дахь энэхэн мөчид догдлон

Сартай шөнийн тэнгэр дор чамайгаа тэврэн зогсоно би
Зүүдний дунд хүсэгдэх гоо төрсөн чамтайгаа
Зүрх сэтгэлээр холбогдон зөн билгээр учирна би
Хязгааргүй хүсэл минь биелэн тэнгэрийн умдаг атгаад
Хайр ивээх наран дор чамайгаа тэврэн зогсоно би

Орчлон хорвоогийн хөрсөн дээр ганцхан заяат чинийхээ
Онгон танхил биеийг чинь элгэндээ тэврэн энхрийлнэ
Хархан үсийг чинь илбэн, энэрэнгүй халамжаа хайрлаад
Хүсэл хяслын амьдралд жаргал амсан зогсоно би

Хасын хөөрхөн царайг чинь хайрын мэлмийгээр ширтээд
Харцанд чинь буй жаргалыг сэтгэлийн гүнээс мэдэрнэ
Үүрд хамтыг мөрөөдөн, цээжиндээ аяар татаад
Үлэмж хайрт чинийхээ илчийг чинь мэдрэн зогсоно би

Хүний сайхан үр хосгүй амраг хайрт минь
Хүслийг минь булаан шингээсэн ялдам зант хонгор минь
Амьдралын харгуйд учран жаргалын үүдийг нээсэн
Ариун бүхний шигтгээ чамдаа би хайртай.

Д.Нацагдорж Миний нутаг

Д. Нацагдорж: Миний нутаг Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд Хол газараа одсон харгуй дардан замууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар Гөрөөс, араатан авласан урт урт шилvvд Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэрэглээтэй Сайн эрс цугласан байц бэрх газартай Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай Таван зvйлийн тарианы хөрс, шороо, газартай Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар Yр, ач, хvvхдийн vржиж өссөн орон Таван хошуу мал дvvрэн бэлчсэн нутаг Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Алтай, Хянганы завсарт атар баялаг орон Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон) Он онд идээшиж, олон жилд дассан нутаг Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулья Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

С.Эрдэнийн Наран тогоруу өгүүллэг

С.Эрдэнийн өгүүллэг: Наран тогоруу Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороонд тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах ганц модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчин явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхэй тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм. Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлээж “надтай цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нилдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүуд хонио ялган шуугилдаж, тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лам мөн.Тэх гэдэг нэртэй хүн байг яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад нь муу амьтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэдэг. Палхайн орь дуунаас үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.

С.Эрдэнийн өшөө хорсол өгүүллэг

С.Эрдэнийн өгүүллэг: Өшөө хорсол Би тэр нэгэн удаа Бороохой Ядамаас Сэмжид эмгэний өшөөг авч билээ. Ядам гэгч мөрийтэй тоглоомоор сүрхий баяжсан омогтой бөгөөд мэхтэй эр байлаа. Нас дөч гарч яваа боловч эхнэр байхгүй. Баахан адуу малаа гол голын айл амьтанд хөл хөлөөр нь ацаглаж харуулаад, өөрөө хэдэн сайн морио сэлж, архи, авгай эргүүлж цагийг нөхцөөнө. Хөлчүүрхэхээрээ ихээхэн муухай ааштай. Эрхий хуруугаа шүлхий хэлээрээ долоож өврөөсөө алтан захтай хуучны хөзөр гаргаж ирээд хэд гялалзтал шодонгуут нүцгэн цээжтэй гил харын хатанг ялгаж шившээд нүүр рүү нь нулимна. Дариганга хийцийн том мөнгөн хутгаа ар өвөртөө гаргаж, хэтрээд ирвэл бороохой шийдэм барьж авгай хүүхнүүдийг хүртэл ална тална гэж түйвээнэ. Түүнээс бороохой Ядам гэдэг хочтой. Баруун гарын нь долоовор, дунд хуруу мухар учир цэрэгт тэнцдэггүй. Авгай нар түүнийг хуруугаа зориуд тас цавчиж хаясан юм гэж сэм шогшролдоно. Сэмжид эмгэн бол хүүхдээсээ өнчирч үлдсэн ядуухан хөөрхий байлаа. Уг нь хүү охин хоёртой юмсан. Хүү нь 1939 онд цэрэгт дайчлагдсан тул охинтойгоо хоёулхнаа амьдарч байсан юм. Охин нь дөнгөж хорь хүрч байгаа царайлаг хөөрхөн амьтан боловч багаасаа архаг өвчтэй тул бие их л сул дорой. Тэр жил бороохой Ядам гэргий болгон авч хэд хонуулаад буцаасан байв. 1939 оны намар дайн дууссаны дараа манай нутгийн хөвгүүд цэргээс халагдаж ирэв. Миний ах ч ирлээ. Орос хром гуталтай, цэнхэр чисчүү дээлтэй, хар эсгий малгайтай бөгөөд Халх голын байлдааны тэмдэг зүүж сахлаа тавьчихсан лут амьтан буцаж ирсэн юм. Харин Сэмжид эмгэний хүү харьж ирсэнгүй. Ахын ирсэн өдөр Сэмжид авгай манайд орж ирээд юу ч гэж хэлэхээ мэдэхгүй багтарч балмагдаж суугаа ахын өмнө сөхөрч унаад амьсгаа авч чадахгүй эхэр татан уйлж буурал толгойгоороо газар мөргөж хоёр шанаагаа улаан нэлий болтол урж билээ. Бул хар чулуу ч бол салхи бороонд элэгдэхтэй адил хүний зовлон цагийн эрхэнд элэгдэнэ. Гэтэл өвөл нь Сэмжид хөгшний газар дээрх ганц охин нь төрөхөөс уламлан нас барав. Авгай нар бороохой Ядамаас олсон хүүхэд нь аллаа, ай хөөрхий гэлцэнэ.Тулгын гурван чулууны хоёр нь ингээд булга үсэрдэг байжээ

С.Эрдэнийн Өвгөн шувуу

С.Эрдэнийн өгүүллэг: Өвгөн шувуу Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхыг тойруулан харах гэж хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Өглөө болгон “Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй юу” гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. “Би ер нь долоон голтой амьтан юмаа” гэж хүнд ярина. Үхэхийн тухай бодож яваагүй боловч үхэхээс нэг их айхгүй хүн байж. Үүнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар үхлээ хүлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад явчихна. “Ийм сайхан өдөр байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?” гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа “Жав чи бүү бухимдаад бай” гэж өөртөө тушаав. Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгүй сүүрс алдав. Хөгшнийхөө үнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд үнээний хөхийг жигд шувтран шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. “Хөөрхий дээ. Хүүгийнхээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь” гэж Жав гуай бодов. Хүүгийнхээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгүй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно.

Ч.Лодойдамба Солонго өгүүллэг

Ч.Лодойдамба "СОЛОНГО" өгүүллэг Нэг. Шөнө дундаас хойш гэнэт аадар бороо орж, байн байн хурц цахилгаан цахилан тэнгэр нижигнэж саяхан баригдаж торонд орсон бүргэд шиг уурласан байгаль сүртэй ч аймшигтай ч байв. Адуу минь хавчганан огт тогтож өхгүй, заримдаа хуйлран үргэхэд би ч айх шиг болоод, хашгирахад дуу минь чичрэн тасалдаж байлаа. Хэдэн өдрийн зүсэр бороог дажгүй давдаг аавын минь одончүү цув хүртэл хувингаар асгаж байгаа юм шиг цутгасан энэ усыг барьж чадалгүй нэвтрээд би усанд орсон зурам шиг шалба цохиулж, шүд минь дагжин өөрийн эрхгүй зодолдож байв. Харин энэ шөнийн ганц сайн юм гэвэл үе үе цахилж байгаа цахилгаанд адуу минь байн байн тодорч байсан тул би тасарсан хэсгий нь дор нь нийлүүлж байв. Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд өглөөний нар угаасан ертөнцийг мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулнууд малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн шиг харагдаж байлаа. Би адуугаа гэрийн зүг алгуурхан туув. Нар зүүн талын оройгоос салж ядан байхад би адуугаа гэрийн гаднаа авчирсан бөгөөд Дорж гуайн гэрийн цаана хос хосоор нь хэрсэн бололтой үл таних дөрвөн морь идэж байгаа харагдав. Адууны түрүү зэлэн дээр очоод зогсоход аав минь хазаараа барин том том алхалж ирээд, -За орж дулаац. Би унагаа бариад уячихая гэв. Энэ шөнө адуу манасан минь надад мундаг баатарлаг хэрэг санагдаж байж билээ. Гэвч аав минь намайг сайшаасангүй. Бодвол өнгөрүүлсэн амьдралд нь энэ байтугай үүнээс хэд дахин хэцүү шөнө адуу манах явдал бишгүй тохиолдсон тул миний энэ ажил түүнд малчин хүний амьдралын жирийн хэрэг байсан биз. Намайг гэрт ороход ээжий минь хацардан асч, өсгийгөө өргөн өлийж магнай дээр минь үнсээд хий л шөнийн турш нэг ч амьсгал аваагүй юм шиг цээж дүүрэн агаар татсанаа -Ай бурхан минь, хүү минь амьд ирлээ гэж хоймор байгаа бурхны зүг миний ирснийг мэдэгдэж байгаа юм шиг хэлэв. Ээжийн минь гүн хайр гэрэлтсэн нүд ажил нас хоёрын тэмдэг болсон нүүрний үрчлээ бүхэнд нойргүй хоносны ядралын шинж тодхон харагдаж байлаа. Би хувцсаа сольж өмсөх зуур Дорж гуайн тавьсан үл таних морьдын тухай асуухад, Навчийн эцэг нь дүү охинтой нь ирсэн. За хүү минь цайгаа уу гэж ээжий минь хэлэх зуур аяга дүүрэн шинэхэн өрөм дээр цай хийгээд өглөө. Би Дорж гуайнд ирсэн зочдын тухай асуух гээд л, хуурай хувцас өмсөөд халуун цай ууснаар мартагдаж эхэлсэн шөнийн явдлыг ээжий минь асууж сэтгэлээ зовоох гээд л бид хоёрын хүсэл зөрж яриа маань олигтой болсонгүй. Өрөм идэж, цай ууж суухад Дорж гуайнд ямар зочид яах гэж ирсэн юм бол? ямар шүү хүмүүс байгаа бол? гэх зэрэг өдий төдий хариу нэхсэн асуудал сэтгэлд минь эргэлдэж байлаа. Би цай уусны дараа гэрээсээ гарч чихэр боов горьдсон хүүхэд занд автагдан Дорж гуайн гэр рүү харж хэсэг зогссоноо гэнэт ханхар эр болсноо санаж гүүн зэл рүү түргэн алхав. Гэтэл араас минь Навч гуай дуудахад өөрийн эрхгүй баярлан эргэж Дорж гуайн руу чихэр бодсоноос өөр юу ч бодолгүй явав. Дорж гуайнд ороход тавь гаруй насны эрэгтэй хүн хоймор нь нөмгөн суугаад цай ууж байв. Нэг бүсгүй хүн цааш хараад баруун хойт авдар руу ямар нэг юм хийж байв. Би том хүний шахмал бүдүүн дуугаар хоймор сууж байгаа хүний амар мэндийг асуув. Навч гуай шургуулганаасаа атга дүүрэн чихэр боов авч надад өгсөнд би хоёр гараа тосож аваад тахимаа үл мэдэг нугалан ёсолтол (хүн юм өгөхөд монгол хүн хоёр гараараа тосож аваад тахимаа нугалан ёсолдог юм гэж багад минь эжий зааж өгч билээ) авдранд юм хийж байсан хүүхэн эргэж харлаа. Нүд минь түүний эхээ харсан ботгоны нүд шиг тормолзож байгаа нүднээс салж чадахгүй болон гартаа байгаа боов чихрээ аль хэдий нь мартаад, түүний зарим нь унаж байхыг ч мэдсэнгүй. Тэгээд өөрийн эвгүй байдлыг мэдмэгц ичиж зовохын туйлд хүрч яахаа мэдэхгүй болоод аргаа барахдаа. -Та сайн байна уу? гэж хүүхнээс асуув. Миний мэндчиллийн хариуд тэр хүүхэн яасан, юу гэж хэлснийг би мэдэхгүй. Харин шалавхан чихэр боовоо өвөртлөөд эргэж гаран гүүн зэл рүү явж билээ. Явж байхад минь тэр хүүхний зуны нар алсын зам хоёр гандааж чадаагүй царай, тормолзон алагласан хоёр нүд, урт урт цагаан шүд, гандсан цэнхэр дээлийн ар руу мушгиран унжиж байсан бүдүүн хар гэзэг нь сэтгэлээс минь зайлахаа болиод, дахин харах гэсэн хүсэл намайг өөрийн эрхгүй хэд дахин эргүүлж, Дорж гуайн гэр үү харуулав.

Ч.Лодойдамба Гэрээслэл

Ч. Лодойдамба. Гэрээслэл (Өгүүллэг) Label: Ч.Лодойдамба Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ. Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ. Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа: -- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув. -Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад «Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ» гэлээ. -Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил. -Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн «Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг» гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмын учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү. Хүүхэнтэй айлд хүн цугладаг. . -

Outlaw Chi minii bvh ym bsan

Ариунаа Цасан аялгуу

outlaw zvrhgvi

outlaw мөрөөдлийн зүгт

хар хархан харц